logo

ДЭД ХУРАНДАА Б.МӨНХБАТ: “ХИЛ СУДЛАЛ” МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Огноо: 2026-05-07
ДЭД ХУРАНДАА Б.МӨНХБАТ: “ХИЛ СУДЛАЛ” МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

ДЭД ХУРАНДАА Б.МӨНХБАТ: “ХИЛ СУДЛАЛ” МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхимийн профессор, доктор, дэд хурандаа Б.Мөнхбаттай тус сургуулиас хэрэгжүүлж байгаа ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Та Хилийн албаны сургуулиас хэрэгжүүлж байгаа ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулиас “Хил судлал” магистрын 2 жилийн, “Хил судлал” докторын 3 жилийн хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.

“Хил судлал” магистрын хөтөлбөрт суралцагч нь 2 жилийн хугацаанд 21 багц цагийн танхимын сургалтад хамрагдаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 4 багц цагийг ханган, магистрын төгсөлтийн ажил бичиж амжилттай хамгаалснаар “Хил судлалын магистрын зэрэг, “Хил судлал” докторын хөтөлбөрт суралцагч нь 3 жилийн хугацаанд 24 багц цагийн танхимын сургалтад хамрагдаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 12 багц цагийг ханган диссертаци бичиж амжилттай хамгаалснаар “Хил судлал”-ын докторын зэрэг тус тус олгодог.

- “Хил судлал” магистрын сургалтын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөн үү?

-“Хил судлал” магистрын хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр бөгөөд Хил хамгаалах албаны үйл ажиллагааг судалгааны үндэслэлтэй зохион байгуулах онолын мэдлэгтэй, хил судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц мэргэжлийн ур чадвартай, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх арга зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйн өндөр төлөвшилтэй, мэргэшсэн судлаач офицерыг бэлтгэх зорилготой.

Тус хөтөлбөрт элсэн суралцсанаар хил судлалын шинжлэх ухааны ерөнхий ойлголт, судлах зүйл, агуулгыг эзэмшиж, судалгааны арга зүйд суралцах, суурь судалгаанд тулгуурлан асуудлыг оновчтой тодорхойлох, таамаглал дэвшүүлэх, дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмших, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой олон улсын болон Монгол Улсын үндэсний эрх зүйн актуудыг судалж, судалгаанд суурилсан шийдвэр гаргах чадвартай болох, хилийн аюулгүй байдал, хил хамгаалалтын харьцуулсан судалгаа хийх зэрэг мэдлэг, чадварыг эзэмшинэ.

-“Хил судлал” докторын сургалтын хөтөлбөрийн тухайд?

-“Хил судлал” докторын хөтөлбөр нь хил судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх мэдлэг, арга зүйтэй, Монгол Улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах, хил залгаа улстай хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх чадвартай докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Тус хөтөлбөрт элсэн суралцсанаар шинжлэх ухааны судалгааны арга зүйг эзэмшиж, нийгмийн шинжлэх ухааны хүрээнд хөгжиж буй хил судлалын орчин үеийн онолыг судалж мэдэх, судалгааны арга зүйн харьцуулсан хэрэглээг ашиглан, хилийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн онол, практикийг гүнзгийрүүлэн судлах чадвар эзэмших, хил судлалын онол, түүх, дэлхийн улс орнуудын хил судлал, геополитик, хил хамгаалалт, хилийн менежментийн дэвшилтэт мэдлэгийг системтэйгээр тайлбарлах зэрэг чадвартай болж төгсөнө.

Тухайн хөтөлбөрт Үндэсний аюулгүй байдал, төрөөс хилийн талаар баримтлах бодлого, хил хамгаалалтын стратеги урлаг, хилийн аюулгүй байдлын харьцуулсан судалгаа зэрэг мэргэжлийн болон мэргэших 24 багц цагийн хичээлийг салбарын тусгай мэргэжлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, онол, практикийн туршлагатай багш нар хичээл заадаг.

-Тус хөтөлбөрт хэн элсэн суралцах мөн ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-“Хил судлал” магистрын хөтөлбөрт бакалаврын боловсрол эзэмшсэн Хил хамгаалах байгууллагын офицер, хил судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх сонирхолтой офицерууд, “Хил судлал” докторын хөтөлбөрт тухайн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Хил хамгаалах байгууллагын мэргэжлийн офицер болон иргэн элсэн суралцах боломжтой.

-Элсэлтийн шалгалт болон бүртгэлийн талаар товч мэдээлэл өгөөч?

-“Хил судлал” магистр, докторын элсэлтийн шалгалтыг мэргэжлийн мэдлэг, гадаад хэл, ярилцлага гэсэн гурван чиглэлээр авах бөгөөд мэргэжлийн шалгалтыг хилийн алба, шалган нэвтрүүлэх алба, ар талын алба, хилийн эрх зүй зэрэг дөрвөн үзүүлэлтээр авна.

Дээрх хөтөлбөрүүдэд элсэн суралцахыг хүссэн Хил хамгаалах байгууллагын офицерууд Дотоод хэргийн их сургуулийн (elselt.uia.gov.mn) цахим сайтаар бүртгүүлж, элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Дотоод хэргийн их сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна.

🌐 Бүртгэлийн холбоос: https://elselt.uia.gov.mn/home

2026-05-07 өдөр

Бусад мэдээ
ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-06-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

2026-06-19
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-06-17
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

2026-06-17
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-06-17
Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

2026-06-17
“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

2026-06-17
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-15
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2026-06-15
ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

2026-06-15
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-12
БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2026-06-11
Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

2026-06-11
“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-11
ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2026-06-11
Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-06-10
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

2026-06-10
ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

2026-06-08
Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2026-06-08
"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

2026-06-08