logo

ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Огноо: 2026-06-19
ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

✅ Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.06.19) ёслол төгөлдөр боллоо.

✅ Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд, ЗГХЭГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа, БЗД-ийн Засаг дарга И.Баттөгс, ХЗДХЯ-ны харьяа агентлагуудын удирдлагууд, ОХУ, Япон улсаас Монгол Улсад суугаа дипломат албаны төлөөллүүд, Олон улсын байгууллагын хүндэт зочид, багш, албан хаагчид, төгсөгчдийн гэр бүлийнхэн оролцов..

✅ Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Төрийн эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журам, дотоод аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлага та бүхэнд ирлээ. Иргэнтэй ялгаварлалгүй харьцдаг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, албан тушаалаа урвуулан ашигладаггүй, хариуцлагаа ухамсарласан, соёлтой хүнлэг харилцаатай алба хаагчдаар бидний эгнээ бүрдэх учиртай.

Эрхэм төгсөгчид та бүхэн ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө зүтгэх тангарагтаа үнэнч байж, мэдлэгээрээ манлайлж, ёс зүйгээрээ үлгэрлэн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг төрийн албан хаагч болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов.

✅ Бүрэлдэхүүн сургуулиуд тус тусдаа “Туяат оройн тооллого” явуулж, Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Зэсшагай нэгдсэн дүнг Их сургуулийн захиралд илтгэв. Төгсөгчид гурвантаа “Уухай” цуурайтуулахад Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн харанхуйг гэрэлтүүлэн ёслолын буудлага буудлаа.

✅ Аранзал улаан тугийнхаа сүлд хийморийн дор сүүлчийн оройн тоондоо жигдрэн жагсан төгсөгчид ёслолын жагсаалаар алхсанаар Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн туяат оройн тооллого өндөрлөлөө.

2026-06-19 өдөр

Бусад мэдээ
ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-06-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-06-17
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-15
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

2026-06-15
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-12
БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2026-06-11
Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-06-10
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

2026-06-08
Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов