logo

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ

Огноо: 2026-05-13
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ

✅️ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэнг өнөөдөр /2026.05.13/ Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагналаа.

✅️ Монгол Улсын гавьяат хуульч Ч.Нямсүрэн нь хууль зүй, боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны салбарт тасралтгүй 44 жил үр бүтээлтэй ажиллаж, хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч юм.

✅️ Тэрбээр 1976 онд ажлын гараагаа эхэлж, 1991 оноос эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй хийж, энэ хугацаанд 1995 онд “Эрх зүй, төрийн онолын зарим асуудал” нэг сэдэвт бүтээл, 1997 онд “Эрх зүй, төрийн ерөнхий онол” сурах бичгийг туурвин хэвлүүлжээ. Улмаар 2001, 2004 онд нэмэлт, засвар оруулан дахин хэвлүүлсэн энэхүү бүтээл нь хууль зүйн болон нийгмийн ухааны их, дээд сургуулиудын заавал судлах сурах бичгээр хүлээн зөвшөөрөгдөж, хуульч мэргэжил эзэмшиж буй оюутнуудын мэргэжлийн суурь бүтээл, “цагаан толгой” хэмээн үнэлэгдэж, 2001 онд хууль зүйн салбарын тэргүүний сурах бичгээр шалгарч байв.

✅️ Тэрбээр 2005 онд “Гэмт хэргийн хохирогч судлал” хэмээх эрдэм шинжилгээний томоохон бүтээлийг хэвлүүлсэн нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах онолын үндсийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан судалгааны ажил болсон юм. Мөн 2010 онд “Эрх зүйн ерөнхий онол: үндсэн ойлголт, тулгамдсан асуудал”, 2026 онд “Эрх зүйт хуулийн эрэлд” зэрэг бүтээлүүдийг бие даан туурвиж, шинжлэх ухааны олон арван бүтээлд хамтран зохиогчоор оролцжээ. Түүнчлэн Эрх зүйн онол, Төрийн онол, Эрх зүйн философи, Эрх зүйн социологи, Үндсэн хуулийн эрх зүй, Хууль зүйн техник, Гэмт хэргийн хохирогч судлал зэрэг хичээлийн агуулга, стандартыг шинэчлэн боловсруулж, олон мянган хуульч, судлаачдыг бэлтгэн хүмүүжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан байна.

✅️ Мөн тэрээр эрдэм шинжилгээ, судалгааны олон арван өгүүлэл туурвисан нь ОХУ, АНУ, БНХАУ, Украин, Латви зэрэг улсад хэвлэгдсэн бөгөөд хууль зүйн найман доктор, 40 гаруй магистр, судлаачийг удирдан хамгаалуулсан байна.

✅️ Тэрбээр НҮБ, Ханнс Зайделийн сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрүүдэд удирдагч, судлаачаар ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомж, хүний эрх, эрүүгийн эрх зүй, хохирогчийн эрхийн хамгаалалтын чиглэлээр томоохон судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн байдаг.

✅️ Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны салбарт үнэтэй, бодит хувь нэмэр оруулж, хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарт олон арван шавь, судлаачдыг бэлтгэн хүмүүжүүлсэн Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, Монгол Улсын гавьяат хуульч Ч.Нямсүрэн багшдаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2026-05-13 өдөр

Бусад мэдээ
ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-06-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

2026-06-19
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-06-17
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

2026-06-17
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-06-17
Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

2026-06-17
“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

2026-06-17
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-15
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2026-06-15
ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

2026-06-15
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-12
БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2026-06-11
Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

2026-06-11
“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-11
ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2026-06-11
Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-06-10
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

2026-06-10
ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

2026-06-08
Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2026-06-08
"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

2026-06-08