logo

Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн шинжлэх ухааны доктор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” цол хүртлээ

Огноо: 2026-05-07

✅ Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” цол тэмдгээр шагнууллаа.

✅ Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар нь улсад 42 жил, төрийн тусгай алба болон хуулийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх үйлсэд 30 жил хүчин зүтгэх хугацаандаа Дотоод хэргийн их сургууль, Орхон их сургууль болон хууль зүйн бусад их, дээд сургуульд Гүйцэтгэх ажил, Криминалистикийн техник зүй, Криминалистикийн тактик зүй, Эрүүгийн эрх зүй, Гэмт хэрэг зүйлчлэлийн онол, Нотолгооны онол, Эрүүгийн процессын эрх зүй, Криминологи, Хууль зүйн сэтгэц судлал зэрэг хичээлийг онолын өндөр түвшинд зааж иржээ.

✅ Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн Ж.Болдбаатар нь 1993 онд Япон улсад “Монгол Улсын эрх зүйн тогтолцооны онцлог” сэдвээр хууль зүйн магистрын зэрэг, 2003 онд Монгол Улсад “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах гэмт хэргийг нотлох ажиллагаа” сэдвээр хууль зүйн докторын (Ph.D) зэрэг, 2013 онд “Гэмт хэрэг илрүүлэхэд полиграф ашиглах онол, арга зүйн асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалсан.

✅ Мөн багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээл туурвих ажилд ихээхэн санаачилга гаргаж, Гүйцэтгэх ажил, Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, Криминалистик, Криминологийн чиглэлээр 30 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл, олон арван эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичиж, нийтийн хүртээл болгожээ. Мөн тэрээр хууль, бодлогын баримт бичиг, эрх зүйн актын төсөл боловсруулах ажлын хэсэгт байнга орж ажиллаж иржээ.

✅ “Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ж.Болдбаатар багшдаа Их сургуулийн Эрдмийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе!

2026-05-07 өдөр

Бусад мэдээ
ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-06-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-06-17
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-15
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

2026-06-15
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-12
БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2026-06-11
Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-06-10
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

2026-06-08
Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов