logo

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД БАКАЛАВРЫН ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

Огноо: 2026-05-11
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД БАКАЛАВРЫН ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД БАКАЛАВРЫН ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

✅ Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн “ТӨГСӨЛТИЙН БАЯР”-ын ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр /2026.05.08/ Их сургуулийн Соёлын төвд боллоо. Энэ үеэр “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн 100 гаруй төгсөгч бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авав.

✅ Дотоод хэргийн их сургууль нь “Эрх зүй” хөтөлбөрөөр 1995 оноос хойш тасралтгүй сургалт явуулж байгаа билээ. Энэ жилийн хувьд бүрэлдэхүүн сургуулийн нэр “Хууль зүйн сургууль” болж өөрчлөгдсөний дараах анхны төгсөлт болж байгаагаараа онцлогтой. Мөн 2025 онд бакалаврын хөтөлбөрөө Монгол Улсад хууль зүйн их, дээд сургуулиудаас анх удаа ХБНГУ-ын “ACQUIN” олон улсын чанарын баталгаажуулалтын байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлсэн нь боловсролын чанар, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал үйл явдал болсон юм.

✅ Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газартай хамтран мэргэшүүлэх сургалт, дадлагыг бодит ажлын орчинд зохион байгуулдаг нь төгсөгчдийг шууд ажлын байранд ажиллах ур чадвартай болгодог давуу талтай. Өнөөдрийн байдлаар төгсөгчдийн 90 орчим хувь нь шүүх, хууль сахиулах байгууллага, төрийн захиргаа болон хувийн хэвшилд амжилттай ажиллаж байна.

✅ Төрөлх сургуулийнхаа түүхийн хуудсанд мөрөө үлдээж, сурлага, судалгааны ажил, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилттай суралцаж ”А” буюу 3.8-с дээш голч дүнтэй төгссөн 17 төгсөгчийг “Онцлох диплом”, 39 төгсөгчийг магистрын сургалтад элсэлтийн шалгалтгүйгээр суралцах “Эрхийн бичиг”-ээр, 15 төгсөгчийг Дотоод хэргийн их сургуулийн “Эрдэм” алтан медалиар, 4 төгсөгчийг “Авьяас” алтан медалиар, 2 төгсөгчийг “Тэргүүний тамирчин” алтан медалиар тус тус шагнаж урамшууллаа.

✅ Их сургуулиа төгсөж, эгэлгүй их хүсэл мөрөөдлийнхөө зүгт эрдмийн жигүүрээ дэлгэн нисэж буй төгсөгчдөө төлөөлөн 242 дугаар дамжааны төгсөгч Б.Отгонтуяа үг хэлж, эрдэмтэн багш нартаа талархлал илэрхийлэв.

✅ Эрхэм төгсөгчдийнхөө цаашдын амьдралд нь аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

2026-05-11 өдөр

Бусад мэдээ
ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-06-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

2026-06-19
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-06-17
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

2026-06-17
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-06-17
Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

2026-06-17
“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

2026-06-17
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-15
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2026-06-15
ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

2026-06-15
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-12
БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2026-06-11
Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

2026-06-11
“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-11
ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2026-06-11
Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-06-10
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

2026-06-10
ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

2026-06-08
Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2026-06-08
"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

2026-06-08