logo

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Огноо: 2026-05-13

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нартай өнөөдөр \2026.05.13\ уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Батлан Хамгаалахын сайд Д.Батлут нар Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нарт хандан үг хэлж, ажлын өндөр амжилт хүслээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Боловсролын ууган байгууллагуудын нэг, 105 жилийн түүхт Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, 92 жилийн түүхэн замналтай Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй хэрэгжүүлж ирсэн”-ийг онцоллоо.

Мөн дэлхий нийтийн чиг хандлага, нийгмийн хөгжил дэвшил, аюулгүй байдлын орчин, техник технологийн хөгжил, гэмт хэрэг, зөрчлийн шинэ хэлбэрүүдтэй уялдуулан, ажлын арга барил, сургалт, судалгааны агуулга, арга зүйг шинэ түвшинд хүргэх шаардлага үүссэнийг чухалчилж, бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх салбартаа өндөр амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Дотоод хэргийн их сургуулиас Монгол Улсын гавьяат хуульч цолоор “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Тактикийн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хурандаа С.Нямжав, “Цэргийн гавьяаны одон”-оор Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа, “Алтангадас” одонгоор гагнуурчин Н.Гомбогаанин, “Цэргийн хүндэт медаль”-аар Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн профессор, цагдаагийн дэд хурандаа З.Сүлд, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн профессор, цагдаагийн дэд хурандаа Г.Гантулга, Хууль зүйн сургуулийн сургалтын арга зүйч, цагдаагийн дэд хурандаа О.Одонтуяа, Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн багш, дэд хурандаа С.Эрдэнэбат нар шагнууллаа.

✅ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нар Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчидтай өнөөдөр /2026.05.13/ Төрийн ордонд уулзалт хийлээ.

✅ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДХИС болон ҮБХИС-ийн үе үеийн эрдэмтэн багш, албан хаагч, ажилтнуудад талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэв. Мөн тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

✅ Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан багш, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав.

✅ “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Тактикийн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хурандаа С.Нямжав, “Цэргийн гавьяаны одон”-оор Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа, “Алтангадас” одонгоор гагнуурчин Н.Гомбогаанин, “Цэргийн хүндэт медаль”-аар Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн профессор, цагдаагийн дэд хурандаа З.Сүлд, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн профессор, цагдаагийн дэд хурандаа Г.Гантулга, Хууль зүйн сургуулийн сургалтын арга зүйч, цагдаагийн дэд хурандаа О.Одонтуяа, Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн багш, дэд хурандаа С.Эрдэнэбат нар шагнууллаа.

✅ Эрхэлсэн ажилдаа амжилт гарган төрийн дээд одон, медалиар шагнуулсан багш, албан хаагчдадаа халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

2026-05-13 өдөр

Бусад мэдээ
ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ТӨГСӨГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-06-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

2026-06-19
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-06-17
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГАЗАР ЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАА

2026-06-17
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-06-17
Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

Дотоод хэргийн их сургууль нь шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна

2026-06-17
“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

“AeroX” клубээс дроны анхан шатны сургалт зохион байгууллаа

2026-06-17
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-15
СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2026-06-15
ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

2026-06-15
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-12
БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

БНФУ-ЫН АЗИ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРНО ЛЕВӨ ИЛТГЭЛ ТАВЬЖ, СУДЛААЧИДТАЙ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2026-06-11
Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

Цагдаагийн сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллалаа

2026-06-11
“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УВСЫН ОТРЯД-50 ЖИЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-11
ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2026-06-11
Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хиймэл оюун ухаанд суурилсан "Эф Эфекта" англи хэлний боловсролын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-06-10
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ДХИС-ИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗЛАА

2026-06-10
ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

ДОКТОРЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

2026-06-08
Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Усанд сэлэлтийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2026-06-08
"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

"Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд хууль зүй, дотоод хэргийн салбар манлайлж оролцов

2026-06-08